Япон улсаас Өмнөговь аймаг руу анхны шууд нислэг үйлдэнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-05-20 01:24:19

Япон улсын Нагано мужаас Өмнөговь аймаг руу анхны олон улсын шууд нислэгийг 7 дугаар сард үйлдэхээр төлөвлөж байна гэж орон нутгийн хэвлэлээс мэдээллээ. 


Уг нислэгийг агаарын тээврийн "Хүннү эйр" компани “Embraer E190-100” загварын  агаарын хөлгөөр үйлдэх бөгөөд 7 дугаар сарын 18, 22-ны өдрүүдэд нислэг хийхээр товложээ.

Шууд нислэгтэй болсноор Япон улсаас Өмнөговь аймаг руу зорчих жуулчдын урсгал нэмэгдэх, бүс нутгийн аялал жуулчлал болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.


Холбоотой мэдээ