ДЭМБ болон хүмүүнлэгийн байгууллагын 80 гаруй ажилтан хүчирхийллийн хэрэгт холбогдож шуугиан тариад байна
ДэлхийдЭбола вирусын дэгдэлтийн үеэр ДЭМБ-ын ажилтнууд Конго улсад бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан нь гэрч нарын яриагаар ил боллоо.
Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад Эбола вирус дэгдэх
үеэр тэнд ажилласан хүмүүнлэгийн байгууллагын
80 гаруй ажилтан хүчирхийллийн хэрэг үйлдэж байсан нь Мягмар гарагт олон нийтэд танилцуулсан
судалгааны тайлангаар ил боллоо. Хүчирхийлэл
үйлдсэн хүмүүсийн дунд ДЭМБ-ын ажилтнууд байсан нь тодорхой болоод байгаа юм.
Томсон Ройтерс сан болон хүмүүнлэгийн байгууллагаас хяналт шинжилгээний ажлыг 2020 онд зохион
байгуулсан бөгөөд энэ үеэр 50 гаруй
эмэгтэйчүүд ДЭМБ болон бусад
хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд тэдгээр эмэгтэйчүүдийг ажилтай болгох
нэрийдлээр бэлгийн харьцаанд орохыг шаардаж байсан гэдгийг илчилсэн байна.
Хэрэг үйлдсэн 83 хүний 21 нь ДЭМБ-д ажилладаг байсан бол
хүчирхийллийн 9 хэргийг дотоодын болон
олон улсын байгууллагын ажилтнууд үйлдсэн болох нь тогтоогджээ.
Хяналт шалгалтын багийнхан хүчирхийллийн хохирогчдыг ажлын байраа
алдахгүй, зарим нь ажилтай болохын тулд хүчирхийлэлд өртөх болсон гэдэг
таамаглалыг дэвшүүлж байгаа аж.
Гэмт хэрэг үйлдсэн эрчүүдийн олонхи нь бэлгэвч
хэрэглэхээс татгалзаж байсан төдийгүй хүчирхийлэлд өртсөн 29 эмэгтэй жирэмсэлж,
зарим эмэгтэйчүүдийг нь хүчээр үр
хөндүүлэх мэс засалд оруулсан байжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом ийм явдал хэн нэгэнд тохиолдох ёсгүй,
хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ илэрхийлж, хохирогчдоос уучлалт гуйж, гэмт хэрэг
үйлдсэн хүмүүсийг өршөөхгүй. Хариуцлага тооцох нь миний нэн тэргүүний зорилт
байх болно. Энэ бол уучлашгүй хэрэг гэж онцолсон байна.
Тайланд дурьдаж зарим нэг кэйсийг дурдвал, тайланд Жулиан нэрээр нэрлэсэн 14 настай охин болсон явдлын талаар ингэж
ярьжээ. Тэрээр 2019 оны 4-р сард Мангина
хотын гудамжинд замын хажууд гар утасны цэнэглэгч зарж байх үед нь ДЭМБ-ын
байгууллагын жолооч түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр болж. Гэтэл жолооч охиныг
гэрт нь хүргэж өгөхийн оронд буудалд аваачиж хүчирхийлсэн байна. Охин жирэмсэн
болж, хүүхдийг нь төрүүлжээ.
Ийм ёс бус хэрэг үйлдэгдэж байгаа талаар ДЭМБ-ын нөлөө бүхий албан тушаалтнууд мэдээлэлтэй байсан ч арга хэмжээ аваагүй гэж уг судалгааны тайланд шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Reuters