Индонез: Эко идэвхтнүүд хуванцар хог хаягдлаар музей байгуулжээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-12 03:45:35


Индонезын эко идэвхтнүүдийн ECOTON холбоо тус улсын хоёр дахь том хот болох Сурабая хотын захад  хуванцар хог хаягдлаар музей байгуулжээ.


Музейн үзмэрүүдийг Ява арлын зүүн хэсэгт орших голоос гурван жилийн турш цуглуулсан хог хаягдлаар бүтээсэн байна.

Индонезод байгальд ил задгай хог хаях үзэгдэл ихээхэн газар авсан бөгөөд идэвхтнүүд энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хүсжээ.


"Хонгил 4444" хэмээн нэрлэсэн үзмэрээ идэвхтнүүд дан хаягдал шилээр бүтээжээ. Түүгээр барахгүй Явагийн будаа, хөгжил цэцэглэлтийн бурхан болох Шригийн хөшөөг хүртэл хог хаягдлаар босгосон байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ