Өөр сонголт байхгүй: Афганичууд өлсгөлөн ядуурлын улмаас охидоо зарж байна

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2021-11-02 05:51:40

Ийм нэгэн гарчигтай нийтлэл нэр бүхий сайтуудаар цацагдаад байна. Энэ удаад бид “DW news”-д нийтлэгдсэн мэдээллийг онцлон танилцуулж байна.

Талибууд Засгийн эрхэнд гарснаас хойш Афганистан улс эдийн засгийн гүн хямралд оржээ. Афганистаны баруун хойд хэсгийн дүрвэгсдийн хуаранд байрлах, бусдад зарагдаж буй охидын гэр бүлийнхэн нь охидоо худалдаалж өл залгуулахаас өөр сонголт, арга зам бидэнд байхгүй гэж сэтгүүлчдэд хэлсэн байна. 


 Найман настай Ашо охин 3000 ам доллараар гэрлэхээр болжээ. 


Найман настай Ашогийн ээж Гул Биби хэлэхдээ: 

Ашо бол миний охин, тэр найман настай, бид өлсгөлөнд нэрвэгдэж, маш их өрөнд орсон учраас  түүнийг 3000 ам доллараар зарсан. Энэ нь тийм ч сайн зүйл биш гэдгийг би мэдэж байгаа ч надад өөр сонголт байхгүй. Бурхан надад хэзээ ч үүнийг хий гэж зөвлөхгүй ч ийм шийд гаргахаас өөр арга алга даа. 

Зургаан настай Фариште охин 3350$

Нэг нас зургаан сартай Шокрия охин 2800$


Афганистанд өнгөрсөн хугацаанд олон зууны турш охидыг насанд хүрээгүй үед нь  гэрлүүлсээр иржээ. 

Тус улсад сүүлийн жилүүдэд болж буй зэвсэгт мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ган гачиг гэх мэт асуудлаас үүдэн эцэг эх нь бага насны охидоо бусдад худалдаалахад хүргээд байгаа гэнэ. 

Охидыг худалдан авч байгаа хүмүүс нь ихэвчлэн мөнгөө олон жилээр урьдчилаад төлчихдөг тухай аав ээж  нь хэлж байна. 

Эди Гул болон Сианагийн аав хэлэхдээ: Би хоёр охиноо зарсан. Нэг нь зургаа, нөгөө нь есөн настай. Миний бяцхан охидыг Эди Гул, нөгөөг нь Сиана гэдэг. Эди Гул, Аб Камарид хотод харин Сиана охин минь Обе хотод амьдарч байгаа. Энэ лагерьт үгээгүй ядуурал, өлсгөлөн, зовлон  тулгарсан учраас би үүнийг хийхээс өөр аргагүйд хүрсэн тухай ярьсан байна. 

Афганистаны хүн амын талаас илүү хувь нь энэ Арваннэгдүгээр сараас эхлэн хүнсний хурц хомстолд орохыг НҮБ-аас анхааруулж, олон улсын хамтын нийгэмлэгийг яаралтай тусламж үзүүлэхийг уриалж байна. 


Нөхцөл байдал улам бүр хүндэрсний улмаас ган гачиг, коронавирусний тахалтай тэмцэж байсан эмнэлгүүд хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдээр дүүрч байгаа эмгэнэлт дүр зураг энэ хотыг бүрхээд байна. 

 

Эх сурвалж: DW news

Холбоотой мэдээ