Беларусийн эсрэг тав дахь багц хориг арга хэмжээг баталлаа
ДэлхийдХил дээр үүссэн дүрвэгсдийн хямралтай холбогдуулан Беларусийн эсрэг тав дахь багц хориг арга хэмжээг Европын Холбооны /ЕХ/ Зөвлөл пүрэв гарагт баталлаа. Энэ тухай ЕХ-ны Зөвлөлийн пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ.
"Беларусь улс цагаачдыг ашиглан ЕХ-ны улсуудад шахалт үзүүлэх үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг дангаар авах тав дахь багц хориг арга хэмжээг баталлаа. Хориг арга хэмжээ пүрэв гарагт ЕХ-ны албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн мөчөөс эхлэн хүчин төгөлдөр болно" гэж мэдэгдэлд дурджээ. Хар жагсаалтад багтсан хүмүүс, байгууллагуудын нэрийг уг сэтгүүлд нийтэлсэн байна.
ЕХ-ны шинэ хориг арга хэмжээний жагсаалтад Беларусьт хүний эрхийг зөрчсөн, цагаачдыг тээвэрлэхэд оролцсон 17 хүнийг оруулжээ.
Дүрвэгсдийн хямралтай холбогдуулан авах ЕХ-ны хориг арга хэмжээнд Беларусийн агаарын тээврийн «Белавиа» компани болон Сирийн “Cham Wings Airlines” компани өртөж магадгүй гэж “Bloomberg” агентлаг лхагва гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, хориг арга хэмжээний жагсаалтад мөн Беларусийн азотын нэгдэл, бордоо үйлдвэрлэдэг "Гродно Азот" компани болон нефть химийн "Белоруснефть" компани багтсан байна.
Эх сурвалж: TASS
Сэтгэгдлүүд