Ромын пап цагаачлалын хямралыг зохицуулахад хүчин чармайлт гаргахыг уриалжээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-06 03:13:55

Ромын пап Франциск Грекийн Лесбос аралд очих үеэрээ цагаачлалын хямралыг зохицуулахад хүчин чармайлт гаргахыг олон улсад уриалжээ. Тэрбээр Европыг зорих дүрвэгч, цагаач иргэдийн дамжин өнгөрөх гол цэг болсон тус аралд ням гарагт очсон байна.


Ромын пап Лесбост анх 2016 онд буюу Сири тэргүүтэй орнуудаас олон тооны дүрвэгч, цагаач иргэн цуглаад байх үед ирж байсан юм. Франциск өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ, цагаалалын асуудалд маш бага өөрчлөлт гараад байгааг цохон тэмдэглэсэн байна. “Европт “энэ асуудлыг өөрсдөд нь хамааралгүй гэж үзсээр байгаа хүмүүс” байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Европын Холбоо болон гурван орон энэ сарын эхээр Беларусийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авсны дараа Ромын пап ийнхүү уриалсан байна. Тэдгээр орнуудын хувьд Беларусийг Польшийн хил дээр үүсээд буй цагаачлалын хямралд буруутгаж байгаа юм. Мөн Английн сувгаар дамжин Британийг зорих цагаачдын тоо нэмэгдэж буйд Франц, Их Британи харилцан бие биеэ шүүмжлэх болоод байгаа билээ. 


Эх сурвалж: NHK

Холбоотой мэдээ