Кентаккид хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байна

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-12-13 02:57:47

АНУ-ын Миссури, Миссиссиппи, Арканзас, Теннесси, Иллинойс, Кентакки гэсэн зургаан муж улсыг баасан гаргийн орой болон бямба гаргийн өглөө хүчтэй хар салхи дайрчээ.


Албан ёсны мэдээллээр, 80 гаруй хүн амиа алдсан бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.  Байгалийн гамшигт Кентакки муж улс хамгийн их хохирол амсаж, тус муж улсын Мэйфилд хот бараг бүхэлдээ сүйдсэн байна.


Кентаккид амиа алдсан хүний тоо 100-гаас нэлээд давж магадгүй гэж тус муж улсын захирагч Энди Бешир ням гарагт мэдэгджээ. "Энэ бол бидний хэн нь ч харж байгаагүй гамшиг юм. Миний мэдэхээр бид 80 гаруй хүнээ алдсан ч амиа алдсан хүн тоо зуу давна" гэж Бешир “CBS” телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Тус муж улсад нурангин дороос хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаанд Үндэсний гвардын 300 гаруй цэргийг дайчилжээ. Ням гаргийн байдлаар аврагчид амьд үлдэгсдийг олоогүй байна.


Эх сурвалж: CBS

Холбоотой мэдээ