НҮБ-ын Ерөнхий Ассамблей цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан тогтоол баталжээ
ДэлхийдНҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганаар Украин дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол баталжээ.
Тодруулбал, НҮБ-ын бүх 193 гишүүн орны 141 нь дэмжсэн бол ОХУ, Беларусь, БНАСАУ зэрэг таван орон эсрэг санал өгсөн байна. Харин 35 орон түдгэлзсэн санал өгчээ.
Уг тогтоолд Оросыг “Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрээс бүх цэргийн хүчээ нэн даруй, бүрэн хийгээд нөхцөл болзолгүйгээр гаргахыг” шаардсан байна.
Эсрэг санал өгсөн орнуудыг улаанаар, түдгэлзсэн санал өгсөн орнуудыг цэнхэрээр ялган үзүүлсэн нь
Эх сурвалж: МОНЦАМЭ