Токиод есөн өдөр дараалан цельсийн 35-аас дээш хэмд хүрч халжээ
ДэлхийдЯпоны нийслэл Токио хотод түүхэндээ хамгийн олон буюу есөн өдөр дараалан цельсийн 35-аас дээш хэмд хүрч халсан талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.
Тодруулбал, ням гарагт Токиогийн төв хэсэгт 35.3 хэмд хүрснээр 2015 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл найман хоног үргэлжлэн халсан дээд үзүүлэлтийг шинэчилжээ.
Мөн ням гаргийн үдэд Сано, Точиги мужид цельсийн 36.2 хэм, Фүкүшима, Касама, Ибараки мужид цельсийн 35.6 хэмд хүрч халсан байна.
Цаг уурын агентлагийн зүгээс хэт халж байгаатай холбогдуулан ус сайн ууж, наранд болон халуунд цохиулахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг олон нийтэд уриалсан зөвлөмж гаргажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ