Францын шоронд шоу зохион байгуулсан хэргийг шалгаж байна

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-22 11:56:10

Францын Хууль зүйн сайд Эрик Дюпон-Моретти тус улсын нэгэн шоронгийн хоригдлууд болон харгалзагчдыг оролцуулсан зугаа цэнгэлийн шоуны зураг авалтыг шалгахыг шаарджээ. Тэрбээр энэ тухай өөрийн твиттер хуудастаа "Фреснесийн шоронгийн цочирдмоор бичлэгийн дараа би болсон явдлын бүх нөхцөл байдлыг тодруулахын тулд мөрдөн байцаалт явуулахыг нэн даруй шаардсан” гэж бичжээ. 

Хоригдлууд, түүнчлэн Фреснесийн коммунын хүмүүжигчид, залуучууд оролцсон тэмцээнүүдийг Кохлантессийн нийгэмлэгийн санаачилгаар хорих газрын захиргааны зөвшөөрөлтэйгээр зохион байгуулсан. Нэвтрүүлгийн нэг дугаарт харуул, хоригдлуудаас бүрдсэн багууд асуулт хариултын тэмцээнд оролцож, бартаат замаар уралдаж, шоронгийн хашаанд картын уралдаан, усан санд олс таталт хийсэн байна. Шоронгийн дарга Жимми Деллис долдугаар сарын 27-нд твиттер хуудсаараа дамжуулан шоуны зураг авалтыг зарласан нь анхаарал татаж байна.

Тэрбээр энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “Ахан дүүсийн эв нэгдлийн мөч” хэмээн нэрлэжээ. Бүтэн видео нь энэ долоо хоногт л шоуны “YouTube” сувагт гарсан бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр янз бүрийн хариу үйлдэл үзүүлэв.

Эх сурвалж: www.polit.mn

Холбоотой мэдээ