Дэлхий дээрх сүүлчийн диваажин

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2022-09-05 07:15:57

Алслагдсан зайд оршдог  Индонезийн “Ража Ампат” хэмээх бүлэг арал нь далайн ургамал, амьтад биологийн төрөл зүйлээр баялаг ер бусын гайхамшигт байгальтай уг арлыг “Дэлхийн сүүлчийн диваажин” гэж нэрлэдэг байна.Шүрэн гурвалжингийн зүрхэнд байрладаг Ража Ампатын тэнгисийн хамгаалалтын бүсийн сүлжээ нь дөрвөн сая гаруй талбайг хамардаг бөгөөд үүнд 1500 орчим арал багтдаг байна.  


Ража Ампат арлыг “Дэлхийн сүүлчийн диваажин” гэж олон нийтэд таниулдаг нь гайхах зүйл огт биш гэнэ. 1600 гаруй төрлийн загасны өлгий нутаг болсон тус газарт дэлхийд мэдэгдэж буй шүрний төрөл зүйлийн 75 хувь нь байдаг юм байна. 

Олон зуун төрлийн үзэсгэлэнт шүрэн цэцэрлэгт хүрээлэнг  энэ гайхамшигт арлын усан доороос харж болох нээ. 



Ража Ампатыг  зорьсноор  усан доорх нүд алдам амьдралыг үзэхээс  гадна хуурай газар нь хүртэл  үзэсгэлэнтэй гэнэ. Ховор төрлийн мод, цэцэг ургамлаар бүрхэгдсэн уг арал  дээр  эвэрт хошуу, цаасан шувуу гэж нэрлэгдсэн ховор төрлийн жигүүртэн байдаг аж. 


Холбоотой мэдээ