Баруун Антарктидад орших Твейтсийн мөсөн голыг “мөхлийн мөсөн гол” гэж судлаачид нэрлээд байна

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2022-09-06 08:04:00

Энэ нь дэлхийн хамгийн өргөн мөсөн голуудын нэг бөгөөд Флорида мужаас ч том юм. Твейтсийн мөсөн гол нь далайн түвшинд хүчтэй нөлөөлж буй тул ойрын жилүүдэд далайн түвшин нэмэгдэхийн  хирээр асар их эрсдэлийг дагуулж байна хэмээн эрдэмтэд онцгойлон сэрэмжлүүллээ. 

Nature Geoscience” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд  уг мөсөн гол нь өнгөрсөн зуунаас эхлээд жилд 2.1 километр хурдтай ухарч байсныг тогтоожээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд эрдэмтдийн ажигласнаас хоёр дахин их үзүүлэлт юм байна. 

Судалгааны багийн ахлагч, Өмнөд Флоридагийн их сургуулийн далайн геофизикч Аластер Грэхэм мөсөн голуудын хурдтай задрал нь 20-р зууны дунд үеэс эхэлсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Өнөөдрийн хувьд Твейтс гэх мөсөн гол нь хумсны толион дээр тогтож буйтай адил эмзэг хирнээ эрсдэлтэй байна гэж анхаарууллаа. Энэ нь ирэх жилүүдэд улам их өөрчлөлтүүдийг авчрах болно хэмээн мэдэгдэлдээ дурджээ. 


 Твейтсийн мөсөн гол 2019 он. 

Уур амьсгалын өөрчлөлт хурдсахын хирээр ойролцоох бүс нутгийн мөсөн голууд хайлж, эрэг орчмыг бүхэлд нь сүйтгэх эрсдэлтэй тул анхааралтай ажиглаж байна гэж НАСА-аас мэдээлжээ. 


Хамгийн ноцтой нь 2020 онд эрдэмтэд мөсөн голын ёроолоор халуун ус урсаж, доороосоо хайлж байгаа нотлох баримтыг олсон байна.


  

 АНУ-ын Антарктидын хөтөлбөрийн судалгааны хөлөг 2019 он.  



Мөн 2021 онд хийсэн судалгаагаар мөсөн голыг тогтворжуулж, мөсийг далайд чөлөөтэй урсахаас сэргийлдэг Твейтийн мөснүүд нь таван жилийн дотор бутарч хайлах эрсдэлтэйг анхаарууллаа. 


“Хиймэл дагуулын мэдээллээс харахад эдгээр том хугарлууд нь мөсөн бүрхүүлийн гадаргуугаар тархах нь яг л салхины шилний хагаралтай төстэй үйл явц хурдтай явагдана” гэж Их Британийн Антарктидын судалгааны хүрээлэнгийн далай судлаач Питер Дэвис сэрэмжлүүлжээ.  

Эх сурвалж:CNN

Холбоотой мэдээ