Хатан хаан II Элизабетыг нас барсны дараа “The Crown” киноны 1-р анги Netflix сувгийн шилдэг 10-т багтжээ

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2022-09-14 06:21:01

Есдүгээр сарын 5-наас есдүгээр сарын 11-ний өдрүүдэд  “Netflix” сувгаар  “The Crown киног 17,6 сая цаг цацжээ. Уг киног хатан II Элизабетын хувийн амьдралын түүх, түүний хаанчлалд нөлөөлсөн улс төрийн нөхцөл байдал зэрэг түүхэн үйл явдлаас  сэдэвлэн бүтээжээ. Түүхэн драмын анхны анги Netflix сувгийн англи хэл дээрх шилдэг 10 цувралын жагсаалтын 7-рт орсон байна. 

 

Хатан хаан II Элизабет үзэгчдийн зүрх сэтгэлд үргэлж  оршиж буйн илрэл нь энэ үйл явдал юм гэж Variety сэтгүүл онцолсон байна.  

 


Кино багийнхан “The Crown киноны 6-р ангийг бүтээж байх үед Хатан хаан II Элизабет 96 насандаа Шотландын Балморал шилтгээн дэх гэртээ нас барсныг Букингемийн ордон зарлажээ. Хатан хааныг нас барах цаг хугацаатай зэрэгцэн кино зураг авалтаа бүр мөсөн зогсоосон байна. 


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд