Пакистанд болсон үерийн улмаас орон гэрээ алдсан олон мянган хүн хумхаа өвчнөөр шаналж байна

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2022-09-20 05:31:18


Үерийн дараах эрсдэлд хамгийн их өртөж байгаа гол хэсэг нь бяцхан хүүхдүүд болоод байна. Үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутаг болох Синд муж. Хэдийгээр тэнд гамшгаас хамгаалахын ажилтнууд нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа ч олон зуун хүн тогтоол  усны дэргэд, ил задгай газар амьдарч  байгаа нь хумхаа, суулгалт өвчний тохиолдол эрс нэмэгдэхэд хүргэсэн гэж  баазын эмч доктор Ахмед хэллээ. Эм тарианы нөөц хомсдож буй нь улам бүр хүндрэл дагуулж байгаа юм байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд үерт нэрвэгдсэн бүсээс энд ирж эмчлүүлж байгаа гэлээ. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна гэдгээ нутгийн иргэд  тус бүс нутагт ажиллаж буй сэтгүүлчид учирласан байна. 


 

 

Үерт автсан газруудад өвдсөн хүн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч  чадахгүй байгаагаас өвчин нь улам бүр хүндэрч байгаа гэнэ. Хүүхдүүд нь халуурч, ялаа шумууланд хазуулж, өлсөхийн эрхэнд ээжээсээ сүү нэхэн уйлж байгаа нөхцөл байдал нь төр засагтаа хаягдсан мэт мэдрэмжийг өгч байна хэмээн нутгийн иргэн Рашида гэх энэ эмэгтэй  BBC-д ярьжээ. 

 

 

 

Холбоотой мэдээ