ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийн дараа цэргийн насны залуусын дүрвэх хөдөлгөөн эрчимжлээ

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2022-09-23 05:11:16

ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт /2022.09.21/ хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласнаа мэдэгдсэн. Уг дайчилгаанд эхний ээлжинд 300 000 цэргийн насны залуус  дуудагдаж магадгүй болсон юм. Төрийн тэргүүн нь мэдэгдэл хийсний дараа эх орноо орхин явах хүмүүсийн тоо нэмэгдэж, ОХУ-тай хил залгаа улс орон руу дүрвэх уртаас урт цуваа үүссэн тухай bbc news  мэдээлжээ. ОХУ-аас гарч буй авто машины дараалал ойролцоогоор 5 км үргэлжилж  байгаа гэнэ. 


 

 Хойд хөршийн төрийн тэргүүний хийсэн мэдэгдэл нь цэргийн хүчний нөөцөө шавхсныг бодитоор харуулж байна хэмээн Их Британы Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. 

 


Украйнд явуулж буй цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Европыг зорих Орос иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн гэж “Новая газета” бичиж байсан. Харин   энэ удаад Оросын дотоодын цэргийн дайчилгаа нь 300 000 гэх нэрийн дор хэдэн сая иргэнийг хамруулах нууц ажиллагаа явуулж хэмээн онцолсон байна. 

 

 

Эх сурвалж: bbc.com

Холбоотой мэдээ