НААДАМ-2023: Д.Тогтохжаргал, Л.Отгонбаатар, Г.Ганхуяг, С.Сүхбат нар улсын начин цолын болзол хангалаа
ДэлхийдТулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Энэ даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан Д.Анарыг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж, тав даван Улсын начин цолын болзол хангалаа.
Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар, Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын гарьд Ө.Бат-Оршихоор тус тус тав давж Улсын начин цолын болзол хангаж байна.