Олон улсын физикийн олимпиадад БНСУ-ын баг тэргүүн байр эзэллээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-18 03:27:43

Японы Токио хотод болсон Олон улсын физикийн олимпиадаас БНСУ-ын ахлах ангийн таван сурагч бүгд алтан медаль хүртжээ.

Энэ сарын 10-17-ны хооронд болсон уг олимпиадад 86 орны 380 орчим сурагч оролцсоноос БНСУ, БНХАУ-ын баг нийт багийн дүнгээрээ тэргүүлсэн байна.

"Солонгосчууд сүүлийн жилүүдэд физикийн олимпиадад маш амжилттай оролцдог боллоо" хэмээн тус улсын сэтгүүлчид мэдээндээ тодотгож байна. 2021 онд АНУ, Орос, Хятадын багийн хамт нэгдүгээр байрт орж байсан юм байна.

Холбоотой мэдээ