Сөүл: Английн скаутууд байршилаа сольж, Сөүл хотод иржээ
ДэлхийдСкаутын Дэлхийн Жембори БНСУ-ын хотуудад амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ сарын 1-д Чонбук мужийн Буанд эхэлсэн 25-р Дэлхийн Жемборид 158 орны 48 мянган скаут оролцож байгаа билээ.
Зуны хэт халалт эхэлсэнтэй
холбогдуулан олон орны оролцогчдоос санал, хусэлт ирсээр байна. Английн баг
зохион байгуулагчдад хүсэлт тавин өнгөрөгч амралтын өдөр майхант цугларалтыг
орхисон байна.
Хэт халалтын улмаас майханд үлдсэн өдрүүдийг өнгөрүүлэх сонирхолгүй болсон Английн скаутууд автобустай хөтөлбөрийг сонгон Сөүл хотын шөнийн амьдралтай танилцан Пусан хотыг зорих болсон байна. Мөн АНУ, Сингапурын баг байршилаа солих хүсэлтийг тавьж, майхант тосгоноос явахаа илэрхийлжээ.
БНСУ-ын Засгийн газраас 25 дугаар Дэлхийн Жемборид ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа ба Ерөнхий сайд Хан Дог Су өөрийн биеэр очин нөхцөл байдалтай танилцжээ. Тэрбээр цар тахлын болж буй энэ удаагийн дэлхийн жемборид оролцогчдыг сэтгэл тайван буцах боломжийг ханган ажиллахыг байнга сануулж, майхан тосгонтой танилцсан байна. Мөн бусад харьяа яамдын Сайд нар Жемборид оролцож буй дэлхийн хүүхдүүдийн бүхий л асуудалд ач холбогдол өгөн газар дээр нь ажиллаж байна.
25-р Дэлхийн Жембори хэт халалтын үед болж байгаа ч оролцогчид аль болох тэсвэр тэвчээр гарган хөтөлбөрт хамрагдсаар байна. Скаут нь ямар ч үед сэтгэл өөдрөг байж тохиолдсон бэрхшээлийг даван туулах чадвартай байдаг ба Монголын 200 гаруй оролцогч өдөр ирэх тусам цаг агаарын нөхцөл байдалдаа дасан зохицож, олон сонирхолтой хөтөлбөрийн даалгавараа амжилттай гүйцэтгэсээр байна.
Манай залуучууд орон орны соёл, зан заншилтай танилцан зохион байгуулагчдын бэлтгэсэн бүхий л арга хэмжээнд идэвхитэй оролцон шинэ зүйл суралцсаар ахлагч багш нар мэдээлсэн байна.
БНСУ-д байгаа Монголын Элчин сайдын яам, Консулын газрынхан Дэлхийн Жемборид оролцогчдод санаа тавьж байгаад нь Улаанбаатар болон аймгаас ирсэн скатууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна. Энэ удаагийн Дэлхийн Жемборид Монголын 200 гаруй скаут хариуцсан багшийн хамт оролцож байгаа юм.
Draw your Dream (너의 꿈을 펼쳐라!) уриатай 25-р Дэлхийн Жемборийн арга хэмжээ
наймдугаар сарын 11-ийг хүртэл үргэлжлэх ба орой бүр К-Поп хөгжмийн арга хэмжээ
зэрэг сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулагчид бэлдсээр байна. Мон орон
нутгийн иргэдийн тусламж байнга ирсээр байгаа ба Солонгосын ард түмэн дэлхийн
залуучуудын төлөөлөл скаутчууд хүрэлцэн ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа
илэрхийлсээр байна.