"ЭРДЭНЭТ”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг прокурорт буцаалаа
LiveАж үйлдвэрийн сайд
асан Д.Эрдэнэбат:
Эрдэнэтийн 49 хувь бол
Монголын ард түмний өмч мөн. Энэ зүйлийг ард түмэнд буруугаар тайлбарлан
"энэ нөхдүүд хулгай хийчихлээ" гэж гүтгэдэг. Энэ асуудал улсад
ашигтай байсан уу? байсан. Энэ асуудал Монголд ямар ч хохирол байхгүй. Алдсан
зүйл байхгүй. Энэ олон зүйлийг Шүүх дэнсэлж үзээд хэргийг буцаах шийдвэр
гаргалаа. Энэ асуудлыг дандаа улс төржүүлдэг. Хэзээ улстөржүүлдэгээ болих
вэ? Худал мэдээллээр Шүүхийг дарамталж болохгүй.
Дарханы төмөрлөгийн
үйлдвэрийн өмгөөлөгч З.Буяндаваа:
-Шүүх байгууллагад итгэмээр
байна. Итгэх ёстой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой
асуудал. Гэхдээ энэ мэтийн шийдвэрээс бол компани, улс орон хохирсоор байх юм
уу. Бид ийм маягаар асуудалд хандаад байвал улс орны ирээдүй бүрхэг болж байна.
Шүүх байгууллага нэг гараараа яллагдагчийг явуулаад, нөгөө гараараа яллагдагч
эзгүйд энэ хэргийг шийдэхгүй гэж шийдвэрлэж болохгүй. Хохирогчдын өмгөөлөгчийн
зүгээс энэ захирамжтай холбоотой гомдлыг давж заалдах шатны журмаар гаргана.
Тухайн үед нь мэдээлэл өгөөд явна.
Улсад учруулсан хохиролтой холбоотойгоор шинжээчид ажилласан. Нотлох баримтууд хавтаст хэрэгт хоёр, гурваараа л байна.
Шинжээчийн дүгнэлтүүд
нь байгаа. Нийт 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэрэг 322 хуудастай.
Тэр олон хуудаст байгаа. Хамгийн гол үндэслэл нь энэ хэргийг буруу тусгаарласан
гэсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг гэдэг хүмүүс эзгүйд энэ
асуудлыг шийдэж болохгүй гэж байна. Бид эсрэг байр суурьтай байна. Хамжсан
хүмүүс нь хэзээ гадаадаас ирнэ тэр үедээ ялаа аваад явах ёстой" гэдэг байр
суурьтай байгаа" гэв.