"WINTERLAND ICE FESTIVAL 2024" ЭХЭЛЛЭЭ

Фото
tankhil99@onlinetvmn.com
2024-01-12 10:04:50

Архангай аймгийн ЗДТГ-аас БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тамирын жавар” мөсний баярын арга хэмжээг энэ жилээс эхлэн WINTERLAND ICE FESTIVAL болгон өргөжүүлжээ.

Тус арга хэмжээ Цэцэрлэг хотоос баруун урагш 3км зайд Тамирын голын бэлчирт болж байна.

Арга хэмжээ 2024 оны нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд болно.  Архангай аймгийн аялал жуулчлалын холбоо, ARA complex хамтран гурван өдрийн турш Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгаа сурталчлах зорилготойгоор зохион байгуулж байна.