ОЛИМП ба СОЁЛ УРЛАГ
ДэлхийдАзи тивд анх удаа болох залуучуудын өвлийн IV олимпын наадмын нээлт маргааш болж, хүсэн хүлээсэн олимпын шилдгүүдийг тодруулах мөч ойртлоо. БНСУ-ын ард түмний хувьд гурав дахь олимпын наадмаа хүлээн авч байгаа учир олимпиос олимпын хооронд туршлагажиж буй нь "Gangwon 2024" наадмаас харагдаж байна.
Пёнчан, Каннин зэрэг олимпын хотын ард иргэд 80 орны баг тамирчин, албаныхан болон хөгжөөн дэмжигчийн багийг хүлээн авсаар байна. Олимпын нээлт болох Каннин хотын Олимпын паркын дэргэдэх соёл урлагийн танхимд урлагийн тоглолтын хөтөлбөрийг гаргасан байна. Спортын уралдаан тэмцээний хажуугаар Gangneung arts center-т саатаж болох олон тоглолтыг бэлджээ.
БНСУ-ын Ганвон мужийн дөрвөн хотод болох залуучуудын олимпод оролцогч залуус бэлтгэл сургуулилтын хажуугаар К-поп, үндэсний уламжлалт соёлын арга хэмжээтэй танилцсаар байна.
Дашрамд, "Gangwon 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадамд оролцож буй Монгол улсын багийн тэмцээн нэгдүгээр сарын 20-д биатлоноор эхэлж, хоёрдугаар сарын 1-д гүйлтийн цанаар өндөрлөнө.
Олимпын тусгай сурвалжлагч Gangneung хотоос мэдээлж байна.
Олимпыг дэмжигч ОЮУТОЛГОЙ
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот)