ЕВРОП ТИВД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ ОЛИМПОД УРАЛДСАН МАНАЙ ЗАЛУУС 70-90-Р БАЙРТ ОРСОН АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-20 09:18:05

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын эхний өдөр биатлоны тэмцээн болж, Франц, Норвеги, Чех, Итали, Германы тамирчид энэ зайдаа шилдэг гэдгээ харуулан медалын тавцанд зогссон юм.  Биатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 12.5 км-ийн зайн уралдаанд спортын мастер Т.Амарсанаа 92-р байрБ.Тэмүүжин 80-р байр, спортын мастер Б.Сүхбат 76-р байранд орсон амжилт үзүүллээ. 




 

Эрэгтэйчүүдийн уралдаанд 100 тамирчин өрсөлдсөн бөгөөд 1-р байранд Франц улсын тамирчин Guy Antonin, 2-р байранд Норвегийн тамирчин Veitsle Storm, 3-р байранд Словакийн тамирчин Sklenarik Markus тус тус байр эзэллээ. 


Монголын багийн тэмцээн маргааш холимог багийн төрлөөр Пенчан хотын "Alpensia" олимпын замд үргэлжилнэ.

 

Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"

 

Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот)

 

 

Холбоотой мэдээ