ТАЙЛАНД УЛС ӨВЛИЙН СПОРТОД ОНЦГОЙ АНХААРЧ АНХНЫ МЕДАЛИА АВАВ
ДэлхийдТайландын тамирчин Агнэсэ Кампэол эх орондоо өвлийн олимпын медалыг авчирсаныг онцлон мэдээллээ. Цасгүй орноос олимпод оролцож буй улсын тоо эрс нэмэгдсэн ч эхнээсээ шинэ түүх "GANGWON 2024"-д бичигдсээр байна.
Өвлийн спортын сонирхолтой өрсөлдөөний нэг чарганы (bobsleigh) аваргууд тодорлоо. Чарганы монобоб (monobob) төрлийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаанд Тайландын тамирчин онцгой байж мөнгөн медалын эзэн болсон юм. Энэ зайд Дани улсын тамирчин Маяа Воигт залуучуудын олимпын аварга болж, Румыны Михаэл Алекиа хүрэл медалыг авч Пёнчан хотын олимпын замд шинэ амжилтаа эхлүүллээ. Энэ төрөлд нийт эрхээ аван оролцсон 48 охидоос залуучуудын олимпыг зохион байгуулж буй БНСУ-ын тамирчин Ким Ю Ран долоодугаар байрыг эзэлжээ. Чарганы уралдаан нэгдүгээр сарын 22-23-ны хооронд Пёнчан хотын Хэнгэ суман дахь "Alpensia" олимпын замд болсон юм.
Тайландын Засгийн газраас өвлийн спортын олимпын наадмын төрлүүдэд онцгой анхаарч эхнээсээ медальт байранд орж эхлэв.
Энэ нь сүүлийн жилүүдэд БНСУ-д болсон "Dream" хөтөлбөрийн өвөл, зуны сургалтад тамирчдаа оролцуулсны үр дүн ба залуучуудын олимпын чарганы уралдаанд медальтан тамирчинтай боллоо. Мөн энэ удаагийн наадамд оролцогч тамирчдаас гадна 200 гаруй дунд сургуулийн сурагчид хөтөлбөрт хамрагдаж, "Alpensia" олимпын цасан замд бэлтгэл сургуулилт хийж байгаатай таарч байна. Энэ удаагийн наадамд эрхээ авсан Монголын гүйлтийн болон цанын тамирчид Тайландын сурагчдын хамт "Dream" хөтөлбөрт хамрагдаж байсан билээ. Тэгвэл цасгүй орны тайланчууд залуучуудын олимпын медальтантай болж, нэгэн бахархалт амжилтыг "Пёнчан 2018" олимпын наадмынн замд бичлээ.
МОНГОЛЫН БИАТЛОН БОЛОН УУЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН УРАЛДААН БИЙ
"GANGWON 2022" залуучуудын өвлийн олимын IV наадамд оролцож буй Монгол улсын биатлоны тамирчдын хоёр дахь уралдаан өнөөдөр "Alpensia" олимпын замд болох юм. Мөн анх удаа уулын (Альпийн) цанаар эрхээ авсан Х.Халиун эхний уралдаанаа Жонсонь хотод байрлах high1 олимпын баазад хийнэ.
Гүйлтийн цанын дөрвөн тамирчны тэмцээн нэгдүгээр сарын 29, 30, хоёрдугаар сарын 1-д "Alpensia" биатлоны талбайд болно.
ГЕРМАН, ИТАЛИ, ФРАНЦЫН БАГ АЛТАН МЕДИАЛААР ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭВ
"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадамд 80 орчим орны залуус оролцож байгаагаас Герман, Итали, Францын баг тамирчид дөрвөн алтан медальтай тэргүүлж байгаа бол БНХАУ гурав, Словак хоёр аваргатай болсноор 5-6-р байранд жагсаж байна. Зохион байгуулагч орон БНСУ-ын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар долоодугаар байрт бичигдэж байна. 27 орон ямар нэгэн медаль авсанаас Ази тивээс БНХАУ, БНСУ, Казахстан, Тайланд Японы баг тамирчид медальт байранд орж эхлэв. Бас шинэ амжилтууд бичигдсээр байна.
БИАТЛОНЧ Э.ЭНХСАЙХАН ТОП 12-Т ШАЛГАРЧ БАЙВ
Залуучуудын өвлийн олимпын наадмын Монголын багийн хувийн хамгийн том амжилт "Lausanne 2020"-т уралдсан биатлонч Э.Энхсайхан билээ. Швейцарь улсад дөрвөн жилийн өмнө болсон III наадамд Э.Энхсайхан ТОП 12-т шалгарч, тив тивийн шилдгүүдийн эгнээнд бичигдэж эхэлсэн юм. Мөн тэрбээрт"Бээжин 2022" олимпын наадамд эрх авах нь ойрхон байсан билээ. "Lausanne 2020" залуучуудын олимпын наадамд эмэгтэй биатлонч Ч.Бямбасүрэн ч эрхийн болзол ханган олимпын цасан замд уралдсан билээ. Энэ амжилтын араас "Gangwon 2024" наадамд Монголын биатлончдын амжилт онцгой байна. Герман, Чех зэрэг орны олимпын замд бэлтгэлээ хангасан өсвөр, залуучуудын шигшээ багийн залуусаас Борхүүгийн Сүхбат, Бямбадоржийн Тэмүүжин, Төртогтохын Амарсанаа, эмэгтэйд Хаш-Эрдэнийн Эрдэнэтунгалаг, Олександровнагийн Оюуцолмон, Дэмүүлийн Нямсүрэн нар Олимпын замд уралдаж байна. Монголын биатлоны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар олимп, дэлхийн аварга А.Поповын хамтаар баг тамирчидаа удирдан ажиллах болсон нь энэ удаа зургаан тамирчин эрхийн болзол хангасан нь тэдний ажлын үр дүнг өгч эхлэв. Тиймээс энэ удаагийн Олимпод гүйлтийн цана, уулын цанын тамирчдаас гадна биатлоны бүтэн багийн уралдаанд гол анхаарал өрнөж байна. Биатлоны тэмцээн "Alpensia" олимпын замд эхэлсэн ба маргааш (01.24) өндөрлөнө. Энэ наадмын биатлоны зай бүрд 100-с дээш тамирчин уралдаж байгаа ба манай тамирчид 70-80-р байранд орсон амжилтыг үзүүлээд байна.
Олимпын мэдээллийг "Alpensia" олимпын баазаас Onlinetvmn.com сайтын тусгай сурвалжлагч мэдээлж байна. Мөн энэ удаагийн олимпын наадмын ивээн тэтгэгч " ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ".
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимпын бааз) #залуучуудынолимп