Gangwon 2024" Уулын цаначин Х.ХАЛИУН 42 дугаар байранд орлоо

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-23 09:57:18

 

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын III наадмын эмэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом төрөлд нийт 79 тамирчин өрсөлдсөнөөс Итали, Швейцарь, Шведийн тамирчид медалийн эзэд болов.

Уулын цанын төрлөөр анх удаа эрхээ аван өрсөлдсөн Х.Халиун хоёр гараагаа хоёуланг нь алдаа гаргалгүй амжилттай дуусгаж, 2:36.23 минутын үзүүлэлтээр 42-р байрт жагслаа. 


"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадмын уулын буюу Альпийн цанын төрөл БНСУ-ын Жонсонь хотод байрлах цанын баазад болж байна. Манай хоёр тамирчин цанын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор эхний уралдаанаа хийлээ. 

Олимпын мэдээллийг "Alpensia" олимпын баазаас Onlinetvmn.com сайтын тусгай сурвалжлагч Ч.БОЛОРЧУЛУУН мэдээлж байна. Олимпын наадмын ивээн тэтгэгч " ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ".

 (БНСУ, "Alpensia" олимпын бааз)


 

  

Холбоотой мэдээ