"Gangwon 2024" М.Манлайжав 48 дугаар байранд орлоо

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-24 06:28:00

БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадмын тав дахь өдрийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Жонсонь хот дахь high1 цанын баазад олимпын наадмын уулын цанын төрлүүд болж, медальтнууд тодорсоор байна.
Эрэгтэйчүүдийн уулын цанын жиант слалом буюу их туг сүлжих уралдаанд М.Манлайжав 48-р байрт орлоо. Энэ төрөлд нийт 79 тамирчин уралдахаар бүртгүүлсэн ч 50 нь хоёр гараанд гарсан байна.
Монголын цанын холбооны дэргэдэх өсвөр, залуучуудын шигшээ багийн тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадамд амжилттай оролцож байна. Тодруулбал, Монголоос уулын буюу альпийн цанаар анх удаа хоёр тамирчин эрхээ авсан нь анхдагч амжилтын нэг болсон билээ.
Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимпын хотхон)
Холбоотой мэдээ