Биатлонч Э.Энхсайхан 42-р байр эзэлж, түүхэн амжилт гаргалаа

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-27 01:13:23


Словак улсын Брезно-Осрбле-д болж буй биатлоны Европын насанд хурэгчдийн аварга шалгаруулах тэмцээн(АШТ) өнөөдөр спринт (10км) уралдаанаар үргэлжилж байна. Энэ тэмцээн нээлттэй болдог ба Америк, Ази тивийн төлөөлөл болсон биатлончид оролцож байна.

Залуу биатлонч Э.Энхсайхан 20 км-ын ганцаарчилсан уралдаанд 42-р байрыг эзэлж, Европын АШТ-д ийм өндөр амжилт үзүүлсэн анхны монгол тамирчин боллоо. Манай тамирчин нэгдүгээр сарын 24-д болсон эхний уралдаанд энэ амжилтыг гаргахдаа 1 сум алдаж, 58:42.2 цагийн амжилтаар замаа дуусгажээ. Энэ зайд Норвегийн таван тамирчин эхний байруудыг эзэлсэн бол АНУ-ын В.Бонасси 54:00.0 цагийн амжилтаар зургадугаар байрт орсон байна. 


Манай тамирчин А.Болдбаатар 7 сум алдан 110-р байрт орсон ба нийт 112 тамирчин гараанаас гарчээ. Эмэгтэй тамирчид 91-102-р байрыг эзлэв. 

А.Попавын удирдлагад Европын насанд хүрэгчдийн АШТ-д уралдаж буй Монголын биатлоны шигшээ багийн тамирчид дахин уралдаантай ба нэгдүгээр сарын 28-д холимог багийн уралдаанаар өндөрлөнө. 

20 км-ын зайн уралдаанд ТОП 42-т багтсан Э.Энхсайхан энэ жил залуучуудын ДАШТ-д оролцох сүүлийн боломж нь юм. Түүний хувьд залуучуудын өвлийн олимпын наадамд Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Тодруулбал, дөрвөн жилийн өмнө Швейцарьт болсон III дахь наадамд ("Lausanne 2020") ТОП 12-т шалгарсан ба энэ нь одоогоор Монголын багийн хамгийн өндөр амжилт юм.

Дайраад, БНСУ-д болж буй залуучуудын өвлийн IV олимпын наадам маргааш найм дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Монголын багийн гүйлтийн цаначдын уралдаан нэгдүгээр сарын 29-д эхлэх ба мэдээллийг Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот) хүргэж байна.

Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"


Холбоотой мэдээ