Уран гулгалтын медальтнууд даваа гаригт тодорно

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-27 10:05:25

Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадмын найм дахь өдөр уран гулгалтын тэмцээн эхэллээ. БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй "Gangwon 2024" олимпын наадмын уран гулгалтын богино үзүүлбэр өнөөдөр спортын хос, эрэгтэйчүүдийн өрсөлдөөнөөр эхэллээ. Каннин хотын Олимпын парк болох "Gangneung Ice arena"-д болж буй эрэгтэйчүүдийн ганцаарчилсан үзүүлбэрт 16 тамирчин оролцож байна. Япон, Их Британи, Эстон, Латви, Итали, Украйн, АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орны уран гулгагчид эрхээ авчээ. 



Уран гулгалтын тэмцээний хуваарь:

Нэгдүгээр сарын 27: Спортын хос, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэр 

Нэгдүгээр сарын 28: Бүжгийн хос болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэр

Нэгдүгээр сарын 29, 30-д хосын болон ганцаарчилсан, хоёрдугаар сарын 1-д багийн медальтнууд тодорсноор өндөрлөнө. 

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын III наадамд оролцож буй Монгол улсын гүйлтийн цанын тамирчдын тэмцээн ирэх Даваа гаригт "Alpensia" биатлоны талбайд эхэлнэ.


Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"

Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот, Gangneung Ice Arena) 

 

Холбоотой мэдээ