Н.Нандинцэцэг 46, Ж.Уянга 49 дүгээр байр эзэллээ

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-30 03:31:09

БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй залуучуудын өвлийн олимпын наадам өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Монголын гүйлтийн цанын тамирчдын уралдаан өчигдрөөс Пёнчан хотын "Alpensia" биатлоны талбайд эхэлсэн ба эмэгтэйчүүдийн 7.5 км-ын зайн (classic) уралдаан энэ цагт өндөрлөлөө. 


46 орны 79 тамирчин гараанаас гарснаас Финландын Карпплeлин бусдаасаа илүү байж залуучуудын олимпын аварга боллоо. Энэ зайд Францын хоёр тамирчин мөнгө, хүрэл мeдалыг хүртсэн бол Швед, Гeрман, АНУ, Итали, Австри, Швeйцарь, Эстон, Чех, Финланд, Канад, Словак зэрэг орны тамирчид ТОП 15-д багтлаа. 

16 насандаа эрхээ авч 17 насандаа олимпын замд уралдсан Н.Нандинцэцэг 46-р байр, Ж.Уянга 49-р байр эзлэв. 

Манай охид өчигдөр спринт зайд уралдсан бол өнөөдөр өөрсдийн үндсэн зайдаа тив тивийн шилдгүүдтэй өрсөлдлөө. 

Монголын цанын шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгаар удирдуулсан залуучуудын шигшээ багийн тэмцээн үдээс хойш эрэгтэй уралдаанаар үргэлжилнэ. 

Гүйлтийн цанын олимпын мэдээллийг эргэн хүргэнэ.

Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой"

Ч.БОЛОРЧУЛУУН ("Alpensia" биатлоны талбай)

 

Холбоотой мэдээ