Т.Өсөх-Ирээдүй 22, А.Хүслэн 42 дугаар байранд орлоо

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-01-30 05:37:46

Ази тивд анх удаа болж буй залуучуудын өвлийн олимпын IV наадам өндөрлөхөд хоёр өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. БНСУ-ын Канвон мужийн дөрвөн хотод болж буй Олимпын наадмын 10 дахь өдөр "Alpensia" биатлоны талбайд гүйлтийн цанын уралдаан болж медальтнууд тодорлоо. 



Эрэгтэйчүүдийн 7.5 км зайн уралдаанд Т.Өсөх-Ирээдүй 22-р байр эзэлсэн бол А.Хүслэн 42-р байрт орлоо. Энэ зайд нийт 79 тамирчин гараанаас гарснаас Германы Моч Якоб 19:47.2 цагийн амжилтаар олимпын аварга болж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Мөн Германы Миeллэр Якос мөнгө, Францын Лэспинэ гуравдугаар байранд орсноор мeдалын тавцанд зогсож чадлаа. Швед, Финланд, Швeйцарь, Чех, Итали, АНУ-ын тамирчид 4-21-р байрыг эзэлсэн бол Монголын Т.Өсөх-Ирээдүй ТОП 22-т бичигдлээ. 

"Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын гүйлтийн цанын тэмцээн Пёнчан хотын Хэнгэ дэх "Alpensia" биатлоны талбайд хоёрдугаар сарын 1-д багийн уралдаанаар болсноор өндөрлөх юм.

Монголын цанын холбооны шигшээ багийн дасгалжуулагч Д Баттулгаар удирдуулсан гүйлтийн цанын дөрвөн тамирчин өнөөдөр 7.5 км зайн уралдаанд тив тивийн шилдгүүдтэй өрсөлдлөө. Манай тамирчид маргааш амарч хоёрдугаар сарын 1-д багийн уралдаанд өрсөлдөнө. 

 Олимпыг дэмжигч "Эрдэнэс Оюутолгой".

Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, "Alpensia" олимпын хотхон)

 

Холбоотой мэдээ