ОЛИМП БА "GO MONGOLIA”
Дэлхийд
“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, паралимпын наадам нээлтээ хийхэд 139 хоног үлдлээ. Монголын багийн олимпын эрхийн тэмцээн энэ долоо хоногт 3х3 сагсан бөмбөг, чөлөөт бөхийн тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна. Хүндийн өргөлтийн багийн хувьд ирэх зургадугаар сард эцсийн хариу гартал бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөн бусад төрлүүдэд олимпод оролцох эрхийн боломжууд бий.
Олимп болох Францын Парис хотод “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн хүрээнд “GO MONGOLIA” брендийг олон улсад танилцуулж, Монгол орны нүүдэлчин ахуй соёл, урлагийн тоглолт, идээ ундааны дээж, зочлох хүндлэх ёсыг дэлхийн улс орнуудад сурталчлах, Монголын олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж, дэлхий нийтэд сурталчлах, олимпод оролцож байгаа баг тамирчдаа дэмжих зорилгыг агуулж байгаа юм. Энэ талаар бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Манай сагсан бөмбөг(3×3), чөлөөт бөхийн шигшээ багийг энэ амралтын өдрүүдэд хариуцлагатай тэмцээн хүлээж байна.
"Парис 2024" олимпын тухай шуурхай мэдээллийг манай тусгай сурвалжлагч Ч.Болорчулуун хүргэнэ.