АНУ-д гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлсэн гурван эмэгтэй ХДХВ-ийн халдвар авсан тохиолдол бүртгэгдлээ
ДэлхийдНью Мексикийн тусгай зөвшөөрөлгүй эрүүл мэндийн газарт гоо сайхны эмчилгээ хийлгэсэн гурван эмэгтэй ХДХВ-ийн халдвартай гэж оношлогдсон хэмээн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа онцолжээ.
АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс гаргасан энэхүү электрон микроскопын зураг дээр ХДХВ-ийн дайралтад өртөж буй хүний Т хэлбэрийн эсийг цэнхэр өнгөөр, шар өнгөөр ДОХ үүсгэгч вирусийг харуулжээ. Холбооны эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр Нью-Мексикогийн тусгай зөвшөөрөлгүй сувиллын газарт ХДХВ-ийн халдвар авсан гурван эмэгтэй анх удаа зүү ашиглан гоо сайхны үйлчилгээ авсан гэж мэдэгдлээ.
Холбооны эрүүл мэндийн албаныхан шинэ тайландаа 2018-2023 онд Альбукерке хотын VIP рашаан сувиллын эмнэлэгт хийсэн шалгалтын дүнд нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан нэг удаагийн тоног төхөөрөмжийг дахин ашиглаж, халдвартай цусаар дамжуулан үйлчлүүлэгчдэд ХДХВ-ийн халдвар тараасан болохыг тогтоожээ.
Эх сурвалж: RN