Чингисийн хөшөө рүү зааж танхайрсан Хятад иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2024-07-08 02:24:32

Долоодугаар сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд БНХАУ-ын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байсан билээ.

Уг бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.07.08/тус иргэнд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж Brandon Shane O,NEAL-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

 

Холбоотой мэдээ