Ромын пап Пап Францис 88 насандаа таалал төгсжээ
Дэлхийд
Ромын Католик сүмийн Латин Америк гаралтай анхны тэргүүн, Пап лам Францис таалал төгссөн тухай Ватиканы хэвлэлийн алба даваа гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ.
88 насыг зооглосон тэрбээр саяхан хоёр уушгиндаа хатгаа туссаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм.
“Эрхэм ах дүүс, эгч дүүс ээ, бидний Ариун Эцэг Францис таалал төгссөн гунигт мэдээг миний бие гүн эмгэнэлтэйгээр уламжилж байна. Өнөө өглөө 7:35 цагт Ромын хамба лам Францис Эцгийн гэрт эргэн заларлаа” гэж Кардинал Кевин Фаррелл Ватиканы телевизийн сувгаар мэдээлжээ.
Түүний жинхэнэ нэрийг Хорхе Марио Бергольо гэдэг бөгөөд тэрбээр 2013 оны гуравдугаар сард Пап лам XVI Бенедикт албан тушаалаасаа огцорсны дараа Католик сүмийг удирдахаар сонгогдсон юм.
Эх сурвалж: Ройтерс
Сэтгэгдлүүд