БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр И Жэ Мён сонгогдлоо
Дэлхийд
БНСУ-д Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өчигдөр болсон. Сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн гарч Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 49.42% санал, Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15 хувийн санал авчээ.
Улмаар Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён 8 хувийн саналын зөрүүтэйгээр ялалт байгуулжээ.
Сонгуулийн ерөнхий хороо нэгдсэн дүн гарсны дараагаар хуралдаж өнөөдөр өглөөний 6 цаг 21 минутад нэр дэвшигч И Жэ Мён-г Ерөнхийлөгчөөр бүртгэн авснаар түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь нээгдэж байгаа юм.
Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр Үндэсний Асемблейн ордонд тангарагаа өргөн, ажилдаа орох юм.
Холбоотой мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн бүртгэл өнөөдөр дуусна
17 цаг

Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлахад Энэтхэгийн Засгийн газартай хамтарна
13 өдөр
Сэтгэгдлүүд