Олон Улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган Итали улсын Милан хотноо болж байна

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-02-04 05:58:32

Чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны 5 дахь ерөнхийлөгч, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар оролцож байна.

Гурав хоногийн дараа албан ёсоор “хөшиг”-өө нээх “Милан–Кортина 2026” Өвлийн Олимпын наадмын өмнө зохион байгуулагдаж буй тус чуулган нь өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлыг дүгнэх, Олимпын хөдөлгөөний стратеги, бодлогын чухал асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой.
Чуулганы үеэр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллатай уулзахын зэрэгцээ Милан хотын захиргааны ордон Палаццо Марино, мөн дэлхийд алдартай Ла Скала театрт зохион байгуулагдсан ОУОХ-ны албан ёсны хүлээн авалт, уулзалтад оролцлоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  
 
 
 
Холбоотой мэдээ