“Милан–Кортина” -2026 өвлийн олимпын наадам энэ бямба гарагт нээлтээ хийнэ

Дэлхийд
tankhil99@onlinetvmn.com
2026-02-06 02:44:22
Хүн төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар бямба гаригийн шөнийн 3 цагт эхлэх юм.
Нээлтийн үйл ажиллагаа олон байршилд зэрэг зохион байгуулагдаж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээр төлөөлөгчид жагсана.
Мөн нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах аж.
16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж 3 тамирчин өрсөлдөнө.
А. Ариунбат – Уулын цана
Б. Ачбадрах – Гүйлтийн цана
Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана
Нээлтийн үйл ажиллагаанд 60,000 орчим үзэгч оролцоно хэмээн тооцоолол гаргасан зохион байгуулагч Италичууд түүхэндээ 4 дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байна.
Монгол Улсаа төлөөлж олимпын цагаан замд өрсөлдөх шигшээ баг тамирчдадаа амжилт хүсье!

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо
Холбоотой мэдээ