Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ
Нийгэм
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас шалгаж буй. Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Тодруулбал,
-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтаажээ
Тэгвэл уг хэрэгт холбогдоод буй Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь 2026 оны 3 сарын 26-ны өдөр хилээр гарч явсан байна. Өөрөөр хэлбэл, АТГ-т хэрэг үүсэхээс сарын өмнө хилээр гарсан аж. Т.Даваадалайгийн үйлдэлд 2026 оны 4 сарын 30-ны өдөр хэрэг нээжээ.
Гэхдээ Б.Анхтуяаг БНХАУ-д байгааг АТГ-аас олж тогтоон, 2 удаа дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Б.Анхтуяа нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа аж. Эхнэр нь дээрх тендерт шалгарсан компанитай нэгдмэл ашиг сонирхолтой нөхцөл байдал тогтоогдож байгаа тул зайлшгүй шалгах шаардлагатай үүсээд байгаа юм байна