МУГТ С.Батцэцэг хүрэл медалийн төлөө маргааш барилдана

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2021-08-02 13:54:40

 

Эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд өрсөлдсөн Монгол Улсын гавъяат тамирчин С.Батцэцэг эхний барилдаанаа Францын Кумба Ларрокийн эсрэг хийж, 4-3 гэсэн харьцаатай яллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд шалгарсан юм.

Тэрээр шөвгийн наймд Оросын тамирчин Ханум Вельеватай барилдаж, 8-5 оноогоор ялснаар хагас шигшээд шалгарч, мөнгөн медалийн төлөө барилдсан юм.

Хагас шигшээд үлдсэн МУГТ С.Батцэцэг мөнгөн медалийн төлөө Нигери улсын тамирчин Блессин Оборудудутай барилдаж, 7-2 гэсэн харьцаатай ялагдлаа. С.Батцэцэг маргааш хүрэл медалийн төлөө барилдана.

Эх сурвалж: МҮОХ 

Холбоотой мэдээ