Дэлхий даяар 4.84 тэрбум тун вакцин тарьжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-08-20 07:53:53


 Дэлхий даяар пүрэв гаргийн байдлаар “COVID-19”-ийн 4.84 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.



Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.9 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 562.15 сая гаруй тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.


Мөн АНУ-д 358.6 сая, Бразилд 168.16 сая, Японд 114.66 сая, Германд 98.71 сая, Их Британид 88.4 сая, Туркт 86.4 сая тунг тус тус тарьжээ. Туркт 45.02 сая хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 34.1 сая гаруй хүн вакцинд бүрэн хамрагджээ. 


Түүнчлэн Индонезид 84.6 сая, Францад 81.86 сая гаруй тунг тарьсан бол түүний араас Мексик, Итали, Орос, Испани зэрэг улс орон жагсаж байна.


Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 209.33 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4.39 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна. 


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ