Э.Содномпилжээ паралимпын наадмаас алтан медаль хүртлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-08-30 03:46:42

“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиаг алтаар эхлүүллээ. Улсынхаа далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх хүн нь гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ байв. 


Пауэрлифтингийн 107 кг-д бяр чадлаа сорьсон тэрбээр хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож илүүрхэв.

Тэрбээр эхний оролдлогодоо 141 кг-ыг захиалсан нь паралимпын дээд амжилтаас дөрвөн кг-аар илүү байв. Арын өрсөлдөгч нь энэ үед 231 кг-тай байв.


Улмаар Э.Содномпилжээ хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг өргөж,паралимпын наадмын аварга боллоо. Тэрбээр арын тамирчнаас найман кг илүү өргөжээ. 


Өмнө нь Монголын тамирчдаас Д.Баатаржав 2008 оны паралимпод түрүүлж байсан билээ.

Ийнхүү Э.Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдэж эхэллээ. Одоогоор 74 улс паралимпын наадмаас медаль хүртээд байна. 

МУГТ Э.Содномпилжээ өөрийн цахим хуудастаа “ энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. ээж минь та ямар их баярлаж байгаа болоо” хэмээн баярын сэтгэгдлээ илэрхийлжээ. 



Эрэгтэйчүүдийн 107 кг-ын дүн


1. Э.Содномпилжээ (Монгол) 245 кг

2. Жон Ие Хи (Малайз)           237 кг

3. Рази Саман (Иран)              231 кг

Холбоотой мэдээ