БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харвалаа
Улс ТөрБНАСАУ ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж “Yonhap” агентлаг БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдэгдлээс эш татан RIA Novosti агентлаг мэдээллээ.
БНАСАУ он гарснаас хойш дөрөв дэх удаагаа пуужин туршиж байгаа юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11, 14-нд пуужин харвасан. Эхний хоёр туршилтын үеэр дуунаас хурдан пуужин харвасан гэж мэдэгдсэн бол нэгдүгээр сарын 14-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг төмөр замын пуужингийн цогцолбороос харвасан байна.
Эх сурвалж: RIA Novosti