“Монгол хэл соёлын сургалтын цахим төв”-ийг Улаанбаатар хотод нээх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшаар хөндлөө

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-01-18 04:52:51

Гадаадад амьдарч байгаа Монгол хүүхдүүддээ Монгол хэл, соёлоо заах, таниулах үүднээс  “Монгол хэл соёлын сургалтын цахим төв”-ийг Улаанбаатар хотод  нээх нь олон талын өргөн ач холбогдолтой хэмээн чуулганы индэрээс УИХ-ын  дарга онцлон хэллээ. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд гадаадад байгаа иргэдэд, хүүхдүүдэд Монгол хэл, соёл заахад багшлах боловсон хүчин, сурах бичиг хэрэгслээс авахуулаад дутагдалтай маш олон асуудал гардаг. Энэд тэнд гадаад, дотоод айлчлалаар ажиглаж байхад тийм саналуудыг маш их тавьсан. Багш боловсон хүчнээр хангаж өгөөч гэж. 

Нэгдүгээрт:  Боловсролын яамтай хамтраад “Монгол хэл соёлын сургалтын цахим төв”-ийг Улаанбаатарт  нээх хэрэгтэй.  Цагийн зөрүүгээр нь Европын цагаар, эх газрын цагуудаар ангилаад нэгдсэн стандартаар сургалт явуулдаг Монгол хэлний, монгол хэл соёлын, иргэний боловсролын сургалтууд явуулдаг, цахимаар гэрчилгээ олгох эрхтэй сургалтуудыг явуулах ажлыг зохион байгуулах нь орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан хамгийн сайн болох ажил болох юм билээ. 

 

Хоёрдугаарт: Э.Сарантогс сайд сайн судалбал дэлхийн Солонгос загвар гэж байгаа.  Гадаадад байгаа Солонгос community Америкт байдаг Израйлын загвар дээр үндэслэж боловсруулсан Солонгос загвар  гэдгээ  өөрсдөө бахархаж ярьдаг. 

Гадаадад байгаа Солонгос community хэл, соёл, бодлогоор дэмжих хамтран ажиллах цогц систем бий болгосон байгаа.  Тэрийг судлаад тэр зарчмаар хэл, соёл заахаас авахуулаад бие биенийгээ дэмжих экспорт, эдийн засгийн бүх харилцаа тэрүүгээр дамжуулж явдаг маш том систем бий болгосон байгаа. Тэрийг судлаад хэрэгжүүлбэл  манайд нэн ялангуяа Солонгост байгаа Монголчуудын хувьд ч гэсэн хэл соёлыг нь цахимаар сурах бололцоонууд нээгдэнэ, харилцаанд орох асуудал нээгдэнэ. Энэ бол олон улсын харилцаанд шинэ урсгал болон хөгжиж байгаа том чиг хандлага. Үүнийг гадаад харилцааны яам бусад яамтай хамтраад хэл соёлын асуудлаар хичээл сургалтуудаа явуулдаг байх шаардлагатай байна. Гадаадад байгаа Монголчууд уулзахаараа багш, сурган хүмүүжүүлэх асуудал,  сурах бичгийн тухайд дэмжлэг үзүүлэх тухай ярьдаг.  Үүнийг нэгдсэн журмаар шийдэх бололцоо гарах юм билээ. Бодлого, төсөл болгож хэрэгжүүлэх шаардлагатай юм билээ.  Та хэд судалж байгаад шаардлагатай бүх талаар дэмжээд холбогдох газартай хамтраад шийдчихвэл зардал чирэгдэл харьцангуй багатай аргачлал байгаа юм гэлээ. 

 

Холбоотой мэдээ