Жозеф Байден Украинд болж буй үйл явдлуудыг “Оросын түрэмгийллийн эхлэл” гэж тодорхойлжээ

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2022-02-23 08:13:21

АНУ-ын Ерөнхийлөгч Жо  Байден мэдээллийнхээ эхэнд дипломат арга замаар ОХУ болон Украинд үүсээд байгаа асуудлыг шийдэх боломж нээлттэй хэвээр байгаа гэдгийг онцоллоо. Гэхдээ сүүлийн өдрүүдэд болоод байгааг үл ойлголцол дуусвал Оросыг үгээр нь биш үйлдлээр нь дүгнэх болно гэдгээ ч мэдэгдээд байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европ дахь хил хязгаарыг үндсээр нь өөрчлөх оролдлогыг эхлүүлж, олон улсын хууль тогтоомжийг зөрчин, барууны орнуудад хариу өгөх шахалт үзүүлж байна гэсэн түүний  байр суурийг  cnn.com сайт мэдээллээ. 

 

Мягмар гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр тэрээр: “Хэн түүнд хөршүүдийнхээ эзэмшилд байсан нутаг дэвсгэр дээр шинэ гэгдэх улсуудыг зарлах эрхийг өгсөн гэж бодож байна? Путиний энэ байдал нь олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал учраас Олон улсын хамтын нийгэмлэгээс хатуу хариу өгөхийг шаардаж байна”  гэсэн юм. 

 

Мөн Путиний хэлсэн үг нь миний хувьд илүү их газар нутгийг хүчээр авах үндэслэлийг бий болгож байна гэдгээ мэдэгдэлдээ онцолсон Жо Байданы үгийг олон улсын хэвлэлүүд дамжууллаа.   

Тэрээр ОХУ-ын цэргүүд Украинд нэвтэрвэл тус улсын эдийн засагт ноцтой хохирол учруулах эрсдэлтэйг анхаарууллаа. Эрх чөлөөг хамгаалах нь бидний хувьд ч мөн санхүүгийн болоод бусад эрсдэлийг дагуулах болно хэмээх Жо Байданы мэдэгдэл нь асуудлыг бүр хурцатгахад хүргээд байна гэж олон улсын шинжээчид онцолсон байна. 




Эх сурвалж: CNN.com 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ