АНУ Оросын улстөрчид, бизнес эрхлэгчдэд шинээр хориг арга хэмжээ авчээ

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-03-04 02:54:05

АНУ-ын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков болон тус улсын долоон томоохон бизнес эрхлэгчдэд хөрөнгийг нь хаах хориг арга хэмжээ авч байгааг Цагаан ордон мэдэгджээ.


Энэхүү арга хэмжээг Украинд явуулж буй ОХУ-ын тусгай ажиллагаатай холбогдуулан авсан гэдгийг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. 


Хоригийн жагсаалтад Николай Токарев, Борис болон Аркадий Ротенберги, Сергей Чемезов, Игорь Шувалов, Евгений Пригожин, Алишер Усманов нарыг оруулсан байна. Түүнчлэн Песков, Усманов нараас бусад хүмүүсийн ойрын төрөл төрөгсдөд хориг тавьжээ.


АНУ мөн Оросын 19 бизнес эрхлэгч, тэдний гэр бүлийн 47 гишүүн болон тэдэнтэй холбоотой хүмүүст визний хязгаарлалт тогтоосон байна.


Эх сурвалж: RIA Novosti


Холбоотой мэдээ