D-PARLIAMENT АПЛИКЭЙШН, D.PARLIAMENT.MN САЙТААР ДАМЖУУЛАН ИРГЭД ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2022-04-05 06:15:54

 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан байдаг. Энэ эрх мэдлээ өөрийгөө төлөөлүүлж сонгосон УИХ түүний гишүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ хэмээн тодотгожээ.  Парламент  иргэдийн засаглах эрхийг хангах үүднээс  Үндсэн хуулийн 3.1 дэх заалтыг амилуулж, D-Parliament платформыг  хэрэглээнд нэвтрүүлж байна. Сонирхсон хэн бүхэн энэ системээр дамжуулан засаглах эрхээ эдлэх боломжийг нээж өгч байгаа юм. 

Энэ Улсын Их Хурал 2019-2024 онд Хууль боловсруулах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоог хангах зорилгоор цахим парламент болох гол стратегийг боловсруулсан.  Иргэд, олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх, хүсэлт гомдлыг нь хүлээн авах, сонгогчдод  парламент бүрэн нээлттэй байх гэсэн  үндсэн функцтэй “D-PARLIAMENT” апликэйшн,   D.PARLIAMENT.MN сайт  өнөөдөр  нээлтээ хийлээ. 

Энэхүү цахим системд УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. 

Иргэн та “D-PARLIAMENT” апликэйшн эсвэл аль ч төрлийн компьютероос D.PARLIAMENT.MN сайтад нэвтэрч хуулийн төслүүдэд саналаа өгөхөөс гадна,  нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болж байна. Мөн иргэн таны гаргасан санал олны дэмжлэгийг авч тоон хэмжээст хүрснээр тухайн асуудлыг УИХ заавал хэлэлцэн шийдвэрлэх үүрэг хүлээж байгаа юм.  

Иргэн таны саналыг онлайнаар хүлээн авах учраас интернет холбогдсон бүхий л газруудаас нээлттэйгээр оролцож  болох юм. Ийнхүү сонгогчид өөрсдийгөө шууд төлөөлөн саналаа өгөх эрх нь нээгдсэнээр сонгодог утгаараа иргэдийн оролцоотой ардчилсан парламентын тогтолцоо “D-parliament” платформоор дамжуулан хэрэгжиж эхэллээ.  

Иргэд өөрсдийн сонгосон төлөөлөлдөө шаардлага тавихын зэрэгцээ,  төрийн эрх барьж хууль тогтоох үйлсэд оролцох боломжийг энэ апликэйшнээр дамжуулан олгож байгаа юм. 

Парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдтэйгээ чатботоор харилцан холбогдож, хууль тогтоох үйл явц иргэдийн гарт, ийнхүү гар утсан дээр нь очиж байгаа нь энэ юм. 

D.PARLIAMENT.MND-PARLIAMENT” апликэйшн нь хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог цахим хэлбэр төдийхнөөр хангагддаг байдлыг засаж, онлайн системээр дамжуулан ард түмэн засаглах эрхээ эдлэх боломж ийнхүү нээгдэж байна. 

Цахим парламент болох зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд УИХ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төслүүдийг батлаад байна.   

 

 

ПАРЛАМЕНТЫН СУРТАЛЧИЛГАА МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

 

 

 

Холбоотой мэдээ