Айлчлал: Хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-08 06:45:00


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй хэлэлцээ хийв.

Хэлэлцээ найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Сингапурын  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэтийн төлөвийг тодорхойлох болон олон улс, бүс нутгийн хүрээн дэх өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.


Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний 11 жилийн дараа Сингапур Улсад хийж буй айлчлал юм.Ерөнхий сайд Л.Оюун-ЭрдэнэЗасгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар 2019 онд Сингапур Улсад айлчилж,Сингапурын хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах талаар санал солилцож байсан. Тэр үеэр ярьж тохиролцсон ажлуудаа бодитоор хэрэгжүүлэх, үр дүнгээ баталгаажуулахаар энэ удаа Засгийн газрын тэргүүний хувиар айлчлав.
Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх,бүс нутаг олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тус айлчлал чухал ач холбогдолтой юм.


Дэлхийн олон улс оронд үлгэр жишээ болсон Сингапур Улсын мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулахтухайлбал, Сингапурын хуримтлалын сангийн туршлага, Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, Ухаалаг нэгдсэн системд тулгуурлан авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбар чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар тодорхой санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд СингапурынТемасек олон улсын сан, Хуримтлалын төв сан, Орон сууцны хөгжлийн зөвлөлзэрэг байгууллагад зочлохын зэрэгцээ Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзаж, дээрх чиглэлээр хамтран ажиллах, Сингапурын туршлагыг хуваалцах талаар ярилцаж, зарим тодорхой тохиролцоонд хүрлээ.


Сингапур Улсын хуримтлалын төв санг тэтгэврийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлсэн туршлагыг судалж, Монгол Улсад нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээрхоёр тал нягт хамтран ажиллаж ирсэн.
Энэхүү айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгуулсан. Үүнд:
- Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх тухай” баримт бичиг
- “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийнтухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хоорондын санамж бичиг
Санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад Темасек олон улсын сангаас  буцалтгүй тусламж үзүүлнэ.


- “Цахим шилжилтэд тулгуурласан төрийн албаны шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын ХЗДХЯ, Сингапурын Үндэсний их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн“Төрийн өмчит компаниудын засаглалыг сайржруулах” зорилтын хүрээнд Төрийн өмчит компаниудын засаглалыгсайжруулах,олон улсын жишигт нийцүүлэх, манай төрийн өмчит нэг компанийг тухайлбал, Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийг сонгон загвар маягаар техникийн зөвлөгөө авах чиглэлд хамтран ажиллах саналыг Сингапурын талд тавьсан.
Монгол Улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүсбайгуулахаар ажиллаж буйтай холбогдуулан транзит Монгол Улсын зангилаа бий болгох, аялал жуулчлалыг татахчиглэлд сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэх, олон улсын болон Сингапурын хөрөнгө оруулалтыг татахадшаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар хамтран ажиллах саналыг илэрхийлсэн.
Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөр, Темасеколон улсын сангийндэмжлэгтэйгээр манай төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлд сургалт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, энэхүү уламжлалт хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэхээр тохирлоо.

Холбоотой мэдээ