Канүн хар салхи оройн 21 цагт Сөүлээр дайран өнгөрнө

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-10 08:53:28

 "Канүн" хар салхин оройн 9 цагийн үед Сөүл орчимд, маргааш өглөө 6 цагт Хойд Солонгосын нутгийг дайран өнгөрөх юм байна. Их борооны улмаас Пусан, Чэжү болон олон улсын нислэгийг түр хугацаагаар зогсоосон. Мөн орон нутгийн галт тэргээр зорчих боломжгүй байна. Орон нутагт дунд сургууль усанд автах, автобусны буудлын зогсоолд осол гарах, олон жилийн настай мод салхинд унах зэрэг ослууд ихээр бүртгэгдлээ. Каннин (강릉 ) Дунхэ ( #동해 ) зэрэг далайн усны түвшин эрс нэмэгдсэний улмаас эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсаар байна. Одоогоор Тэгү хотод ихээхэн хохирол гарсан ба нэг иргэн (76 нас, эр) амь насаа алджээ. Онцгой байдлын аврах багийн ажилчид бүс нутагт иргэдэд тусалсаар байна. 


Холбоотой мэдээ