ДЭЛХИЙН ЖЕМБОРИЙН ХААЛТЫГ SEOUL ХОТОД ХИЙХЭЭР БОЛОВ
ДэлхийдДалайн хар салхины улмаас Дэлхийн Жемборогийн энэ долоо хоногийн хуваарийг өөрчилж, 158 орны 40 мянган скатуудын байршлыг солилоо.
Ээлжийн амралтаа аван Мягмар гаригт ажилдаа орсон Ерөнхийлөгч Юн Сог Ёль Дэлхийн Жемборид оролцож буй оролцогчдод бүхий л анхаарлаа хандуулж, тэднийг аюулгүй буцах бэлтгэлийг хангах үүргийг өгч ажиллаж байна.
Наймдугаар сарын 1-д Чонбук мужийн Буан сумын майхант хотхонд 25 дахь удаагийн Дэлхийн Жемборо эхэлсэн билээ. Хэт халалтын улмаас өнгөрөгч амралтын өдөр Англи, АНУ, Сингапурын баг #майхант тосгоныг орхиж, автобустай аялалыг сонгон Сөүлд ирээд байсан. Тэгвэл Японоос ирж буй хүчтэй хар салхины улмаас БНСУ-ын Засгийн газар яаралтай арга хэмжээг авч майхан тосгоныг буулган оролцогчдын нүүлгэн шилжүүлсэн.
Ерөнхий сайд Хан Дог Су амралтын өдөр өөрийн биеэр майхант хотхонд ажилласан юм.
Draw your Dream (너의 꿈을 펼쳐라!) уриатай 25-р Дэлхийн Жемборийн арга хэмжээний хаалтын ажиллагааг маргааш (08.11) #Сөүл хот дахь 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ болсон цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсон. К-Поп оддын цугларалт болох энэ удаагийн хаалтын арга хэмжээнд зохион байгуулагчид онцгой анхааран ажиллаж байна. Мөн #скаутын төлөөлөл болсон оролцогчид тоглолтод оролцох бэлтгэлийг хийгээд эхэлсэн байна.
Монголоос ирсэн 200 скаут Энэтхэг (400), Бангладеш (720), Малайз (520), Эквадор (320), Индонез (1600) зэрэг найман орны скаутын хамт Чонбук мужид хуваарилагдан байршиж байна.
БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас энэ арга хэмжээнд онцгой анхаарлаа хандуулж, орон бурийн Элчин Сайдын яам, консулын газрынхан идэвхитэй ажиллаж байна.
Дэлхийн Жемборигийн оролцогчид өчигдрөөс очсон хот, аймгийн аялалд хамрагдаж эхэлсэн ба бейсболын тоглолт үзэх, Солонгосын уламжлалт соелтой танилцах, Сөүл хот дахь дурсгалт газар болон олон орны арга хэмжээтэй танилцсаар байна.
Монгол улсаас анх удаа 200 гаруй скаутууд оролцож буй нь гадаадын чуулганд ирсэн хамгийн том бүрэлдэхүүн болжээ. БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, консулын газрынхан скаутууд болон багш нарт байнга анхаарал тавьж байгааг оролцогчид хэлж байна.
Хар салхины улмаас хөтөлбөрийг өөрчилж, Баасан гаригт бүх скаутыг Сөүлд цуглах арга хэмжээг зохион байгуулж байна.
25 дахь удаагийн Дэлхийн жемборид 150 орны 12-18 насны скаутууд оролцож байгаа билээ. Мөн 1000 багш болон хэвлэл мэдээллийн 100 гаруй орны томоохон баг ажиллаж байна.