"Gangwon 2024" өвлийн наадмаар өнөр олуулаа хүрээд ирээрэй

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-15 06:39:52



Draw your dream! 너의 꿈을 펼쳐라 уриатай 25 дахь удаагийн Дэлхийн Жембори БНСУ-д наймдугаар сарын 1-12-ны өдруудэд амжилттай зохион байгуулагдлаа.


"Covid 19" Цар тахлын хорионы дараа болж буй дэлхийн залуучуудын томоохон наадам байсан учраас БНСУ-ын Засгийн газраас эхнээс нь дуустал бүхий л талаар дэмжин ажиллаж, дэлхийн залууст том дурсамжийг бутээхэд онцгойлон анхаарсан юм. Чонбук мужийн Буан аймагт баригдсан нарлаг Saemangeum майхант аялалд дэлхийн 158 орны 14-17 насны 38 мянган скаутууд цугларсан юм. Адал явдлаар дүүрэн 25-р Дэлхийн Жемборогийн нээлтийн арга хэмжээнд Юн Сог Ёл Ерөнхийлөгч гэргийн хамт оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн нь дэлхийн залуучуудад тэдний багш, хамт олонд том хүчийг өгч дурсамж дүүрэн буцахыг хүссэн билээ. Хэдийгээр ээлжийн амралт нь таарсан ч Юн Ерөнхийлөгч дэлхийн скаутын майхант аялалд онцгой ач холбогдлыг өглөө.

 

Цар тахлын дараа болж буй дэлхийн хүүхдийн наадам-аялал учраас БНСУ-ын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Хан Дог Сү өөрийн биеэр майхант тосгонд зочилж, нөхцөл байдалтай бүрэн танилцсан юм.

Дэлхийн Жемборогийн эхний өдрүүдэд хэт халууны улмаас майхант тосгоны хөтөлбөрийг өөрчилж, дэлхийн залуусийг БНСУ-д үр дунтэй өнгөрүүлэх, өөр дурсамж бүтээх сонголтуудыг олгосон.


Нарлаг Сэмангимээс дөрвөн өдрийн дараа Англи, АНУ, Сингапурын скатууд Элчин сайдын яамаараа дамжуулан Сөүл болон бусад хотуудын амьдралтай танилцахыг хүссэнээр эхний өөрчлөлт гарсан. Наймдугаар сарын эхний өдрүүдийн хэт халуун нь Дэлхийн Жемборог зохион байгуулагчдын санааг зовоож, хөтөлбөрийг өөрчлөхөөс аргагүй байдалд орсон юм.

Учир нь хэт халууны дараах Японоос ирэх далайн хар салхи нөлөөлсөн учраас БНСУ-ын Засгийн газраас шуурхай арга хэмжээг аван майхант тосгоныг хугацаанаас нь өмнө буулгасан. Мөн хаалтын ажиллагааг өөрчилж Сөүл хотод 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан цэнгэлдэх хүрээлэнд хийсэн билээ.



Дэлхийн 158 орны скаутууд К-Поп оддын дуунд дуулж, бужиглэж майхант аялалаа өндөрлөсөн. Хэдийгээр байгалын онцгой нөхцөл байдалд болсон Дэлхийн Жемборогийн цугларалт энэ удаа дурсамж ихтэй, тэвчээр шаардсан, хамт нэгдэж чадсан, харилцан бие биенээ ойлгож чадсан, хамдаа дуулж, хамтдаа уйлж, хамдаа бүжиглэж, хамтдаа бэрхшээлийг давсан өдрүүд байлаа.





Монголын скаутын холбооноос багш, скатууд нийлсэн 200 хүний бүрэлдэхүүнтэй том багийг энэ удаагийн Дэлхийн Жембород илгээсэн юм. Тэд энэ удаа эх орныхоо нэрийг хамгаалж эцсийн хөтөлбөр өөрчлөх хүртэл майхант аялалд хамрагдсан нь бахархалтай.Нарлаг SaeManGeum бол тэдний хувьд хамтдаа ямар ч бэрхшээлийг даван туулахад тэсвэр хатуужилтай, нэгдмэл байж чадахыг харуулсан билээ.


Монголын скаутын баг "Бид мэдэрсэн. Бид харсан. Бид амталсан. Бид хуваалцсан. Бид тусалсан. Бид инээсэн. Бид уйлсан. Бид тэврэлдсэн. Бид балмагдсан. Бид бүжиглэсэн. Бид алхсан. Бид унтсан. Бид хурхирсан. Бид автобусны дараалалд хүлээж байхдаа шинэ найзуудтай болсноо санах болно. Бид Шведийн махан бөмбөлөг, Мексикийн тако, табаско соус, Итали пицца зэргийг санах болно. Бид үдэш бүрийн гайхалтай концерт, скаутын ертөнцийн өнгө төрхийг санах болно. Бид нар, бороо, бусад олон зүйлийг санаж, бие биенээ үгүйлэх болно..." гэж сэтгэгдлээ бичжээ. Тиймээ Монголын залуус шиг олон орны залуус Дэлхийн Жемборогоос ихийг ойлгоод буцсанаа илэрхийлж байв.


Хөтөлбөрийн сүүлийн өдрүүдэд дэлхийн залуус Сөүл болон бусад хот, аймагт байх дурсгалт газраар зочилж, Lotte world, усан парк, Солонгосын уламжлалт хоол, бейсболын тэмцээн, уламжлалт урлагийн тоглолт гээд тус тусын багаараа олон хөтөлбөрт хамрагдаж чадсан юм. Буддын зан үйлтэй танилцсан англи хөвгүүн үсээ хусуулах, Сөүлийн шөнийн оддыг харах үеэрээ төгөлдөр хуурын аянд "Hallyu" дууг хамтдаа дуулсан гээд дурсамжаар дүүрэн өдрүүд байсныг дэлхийн скаутууд сэтгэгдэлдээ дурджээ.

БНСУ-д буй орон орны Элчин Сайдын яам онцгой анхаарч ажилласан ба Монголын консулын газрынхан баг хамт олондоо байнга санаа тавьж байсанд талархаж байгаагаа илэрхийлж байв.


Майхант цугларалтын үеэр 2024 оны нэгдүгээр сард БНСУ-д болох залуучуудын өвлийн олимпийн наадмын ( Winter Youth Olympic Games Gangwon2024 ) танилцуулгыг хийж, тэдний дахин олуулаа ирэхийг уриалсан юм. Дэлхийн залууст дараа дахин уулзахын ерөөлийг, илүү олуулаа "Канвон2024" залуучуудын олимпийн наадамд дурсамж бүтээхийг зохион байгуулагчид онцгойлон хүссэн. Хэдийгээр байгалын онцгой үзэгдэл буюу хэт халуун, далайн хар шуурга гээд нөхцөл байдал амаргуй байсан ч Дэлхийн скаутууд нэгдэн, хамтдаа бэрхшээлийг даван туулж чадлаа.


25 дахь удаагийн Дэлхийн Жембород 1000 багш болон сайн дурын олон баг ажилласан юм. Мөн 100 гаруй орны хэвлэл мэдээллийн багаас гадна скаутуудад үйлчлэх 1400 автобус үйлчилгээнд гарчээ.

Сануулахад, 4 жилд нэг удаа болдог скаутын майхан цугларалт болох Дэлхийн Жемборогийн дараагийн уулзалт 2027 онд Польш улсад болох юм байна.


Ч.Болорчулуун 

Холбоотой мэдээ