“МонПЭН санаачилга” Хэнтий аймагт хэрэгжиж эхэллээ
НийгэмХэнтий аймгийн Чингис хотод Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга”-ын нээлтийн арга хэмжээ, сургалтын үйл ажиллагаа 2024 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, УГТЭ-ийн хамтран хэрэгжүүлж буй “МонПЭН санаачилга” нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
“МонПЭН санаачилга”-ын нээлтэд ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨ-ний хэлтсийн дарга Г.Ганхуяг, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Цэнджав, НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцож, нээж үг хэллээ. Сургалтад анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нийт 60 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдлаа.
Сургалтаар НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, мэргэжилтэн Г.Мөнхнаран, Б.Идшинхорлоо, АШУҮИС-ын Зүрх судлалын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, профессор Б.Бурмаа, АШУҮИС-ын ӨАУ-ны тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор С.Мягмарцэрэн, АШУҮИС-ын Дотоод шүүрэл судлалын тэнхимийн багш Б.Энхтуул, ААГ-ын Мэдээлэл технологийн инженер Ч.Хүдэрбат, Аймгийн ЭМГ-ын НЭМХ-ын мэргэжилтэн Г.Ренчинмядаг нар илтгэл хэлэлцүүлж, онол, бүлгийн ажлыг хослуулан сонирхолтой байдлаар удирдан зохион байгууллаа.
Тус аймгийн ЗДТГ, ЭМГ, НЭ-ийн удирдлагын багтай уулзалт зохион байгууллаа. Удирдлагын багын уулзалтад НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, мэргэжилтэн Г.Мөнхнаран, Б.Идшинхорлоо, Аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Цэнджав, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Х.Доржханд, Анхан шатны тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюун-Эрдэнэ, Нэгдсэн эмнэлгийн дарга О.Бадамсүрэн нар оролцлоо.
Мөн “МонПЭН САНААЧИЛГА” хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг сонгогдсон сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагч нарын ажил байдалтай танилцаж одоогийн нөхцөл байдалд тулгарч байгаа асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар санал солилцлоо гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.